"БЭРХ" СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2023.03.18
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар олон улсын хөтөлбөртэй "Бэрх" сургуулийн үйл ажиллагаа болон хичээлийн хөтөлбөр, дотуур байртай танилцаж сурагчид, багш нарын тулгамдаж буй асуудлуудыг сонслоо.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар олон улсын хөтөлбөртэй "Бэрх" сургуулийн үйл ажиллагаа болон хичээлийн хөтөлбөр, дотуур байртай танилцаж сурагчид, багш нарын тулгамдаж буй асуудлуудыг сонслоо.
Үүнд; Сурагчдын зүгээс хоолны орцыг нэмэгдүүлэх, дотуур байрны халаалт муу, зарим өрөөнүүд мөөгөнцөртэй, нэг өрөөнд олуулаа байдгаас хичээл хийх орчин бүрдэхгүй байгаа, усны хатуулаг их, багш нарын сургалтын арга зүй сайн, сургалтын орчин нөхцөл сайн, англи хэл сурч байгаадаа талархалтай байгаа гэх мэт асуудлуудыг тавилаа.
Багш ажилчдын зүгээс ажлын орчин, хамт олондоо сэтгэл хангалуун байгаа боловч байр орон сууцны түрээс, хүнс барааны үнэ өндөр, үсчин байхгүй, гаднаас зочин ирэхэд цайны газар буудал байдаггүй, спорт заал өвөлдөө хүйтэн тул хичээллэхэд хүндрэлтэй байгаа, Хөдөөгийн Сэргэлт Хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн зүгээс орон нутагт шилжин ирсэн залуу гэр бүлийг яаж дэмжих талаар асуулт асууж байлаа.
Уулзалтын хүрээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хэлэхдээ цаг хугацааны хувьд шийдвэрлэгдэх ус дулаан, цахилгааны асуудлыг ирэх онд шийдвэрлэгдэхээр төлөвлөсөн байгаа, гэр бүлийн хэрэгцээний 0.7 га газрын асуудлыг аймаг орон нутгийн хэмжээнд шийдэх боломжтой, мөн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын төлбөрийг засаг даргын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлж хөдөө орон нутгийг гэр бүлийн хамт зорин ирж ажиллаж байгаа багш нартай ажлын амжилт хүслээ.
Ерөнхий сайдын зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ хэлэхдээ энэ сургуулийн үйл ажиллагааг жигдрүүлж, олон улсын түвшиний боловсон хүчнийг хөдөө орон нутагт бэлтгэх ажилд нь амжилт хүсээд Монголын шуудан холбооны 2 суурин утсыг эхний 2 минут нь үнэ төлбөргүй байхаар байрлуулж сурагчдыг ар гэртэйгээ холбогдох боломжийг олгохоор боллоо.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин Улаанбаатар хотын Шинэ Эрэн Олон Улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдыг тус сургуулийг бүх талаар нь дэмжин ажлуулах аа илэрхийллээ.
2023.03.18
Эх сурвалж: Эргэх холбоо