ӨСВӨР НАСНЫХАНД ЗОРИУЛСАН "БИДНИЙ МЭДЭХГҮЙ ТҮҮХ" ЖҮЖГИЙГ БЭРХ ХОТЫН СУРАГЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТОЛИЛУУЛЛАА

2023.03.17
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Хүүхдийн хөгжил хамгааллын жил”-ийн хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд тулгамдсан асуудлыг шийдэхэд тус болох зорилгоор “Призм” дугуйлангийн багш, сурагчидтай хамтран "Бидний мэдэхгүй түүх" жүжгийг 2022 онд бүтээж Хэрлэн сумын 4 сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй толилуулсан. Энэ оны хувьд уг жүжгийг бүх сумын ЕБС-ийн сурагчдад хүргэхээр төлөвлөснөөс эхний удаад Бэрх хотын ЕБС-ийн 188 сурагчдад тол
“Хүүхдийн хөгжил хамгааллын жил”-ийн хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд тулгамдсан асуудлыг шийдэхэд тус болох зорилгоор “Призм” дугуйлангийн багш, сурагчидтай хамтран "Бидний мэдэхгүй түүх" жүжгийг 2022 онд бүтээж Хэрлэн сумын 4 сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй толилуулсан.
Энэ оны хувьд уг жүжгийг бүх сумын ЕБС-ийн сурагчдад хүргэхээр төлөвлөснөөс эхний удаад Бэрх хотын ЕБС-ийн 188 сурагчдад толиуллаа.
Мөн энэ үеэр ГБХЗХГ-аас оролцооны байгууллагын хүүхдүүдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил оролцоог дэмжих зорилгоор "Polaris” хүүхдийн оролцооны байгууллагын салбар зөвлөлийг Бэрх хотод шинээр нээж үйл ажиллагааг нь эхлүүлжээ.