МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2023.03.16
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны хоёрдугаар сарын 08-ны 13 дугаар зарлигаар дараах эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа. Тодруулбал, Өндөрхаан сангийн аж ахуйд жолоочоор ажиллаж байгаад “Харгуй” компанид өдгөөг хүртэл жолоочоор ажиллаж буй Ж.Баттулгыг төрийн дээд Алтангадас одонгоор шагналаа. Түүний хувьд 1986 оноос хойш улсад ажиллаж байгаа юм. Мөн 1968 оноос хойш буюу улсад 55 жил ма
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны хоёрдугаар сарын 08-ны 13 дугаар зарлигаар дараах эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа. Тодруулбал, Өндөрхаан сангийн аж ахуйд жолоочоор ажиллаж байгаад “Харгуй” компанид өдгөөг хүртэл жолоочоор ажиллаж буй Ж.Баттулгыг төрийн дээд Алтангадас одонгоор шагналаа. Түүний хувьд 1986 оноос хойш улсад ажиллаж байгаа юм. Мөн 1968 оноос хойш буюу улсад 55 жил малын их эмчээр ажиллаж буй Г.Очирбатыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, нар гардуулсан юм.