“АМЖИЛТЫН ГАРАА” АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛСАН ТӨСЛИЙН УРАЛДААН

2023.03.16
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Засаг дарга #Ц_Чогсомжавын санаачилгаар гарааны бизнеснээ эхлүүлж буй залуучуудад эргэн төлөгдөхгүй санхүүгийн дэмжлэг олгох, бизнес санааг нь улсын хэмжээнд сурталчлан таниулах, орон нутагт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор “#Амжилтын_гараа” төслийн уралдааныг анх удаа зарлаж байна.

Уралдаанд оролцогчдоос шилдгийн шилдэг 2 оролцогч тус бүр 10 сая төгрөгийн эргэн төлөгдөхгүй санхүүгийн дэмжлэг авна.
Уралдаанд хамрагдах үндсэн шалгуур:
• Шинэлэг санаа бүхий гарааны бизнесээ эхлүүлэх гэж байгаа залуус /төсөл/
• Хэнтий аймагт оршин суудаг байх /Багийн Засаг даргын тодорхойлолт/
• Төрөөс олгодог хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдаагүй байх /Тодорхойлолт/
• Банкны хугацаа хэтэрсэн зээлгүй байх
• Орон нутгийн онцлогийг тусгасан, 100 жилийн ойтой уялдсан байвал давуу тал болно.
Зохион байгуулагчид:
• Санаачлагч: Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав
• Зохион байгуулагч: Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар
Материал хүлээн авах хугацаа:
• 2023.03.20- 2023.04.01-нийг хүртэл АЗДТГ-ын 101 тоот өрөөнд хүлээн авна.
Шалгаруулалт:
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөл төслийн материалтай танилцаж, эхний 5 төслийг ОНМХ-ээр нээлттэй танилцуулж, шилдэг 2 төслийг шалгаруулна.
Шагналын сан:
• 20,000,000 төгрөг /2 оролцогч тус бүрт 10,0 сая/
Жич: Шалгарсан оролцогч 3 сарын дотор үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй бол эргэн төлүүлж, дараагийн оролцогчид шилжүүлнэ.
Холбогдох утас: 91116109 /С.Оюун-Эрдэнэ/
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР