Мэдээ мэдээлэл
УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ЦЭРЭГ-СПОРТЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН” ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ
2023.03.15
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Монгол улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Цэрэг-спортын цогцолбор тэмцээн” өнөөдөр эхэллээ. Энэ сарын 16-нийг хүртэл буюу хоёр өдрийн турш зохион байгуулагдах уг тэмцээнд есөн байгууллагын 180 гаруй албан хаагч оролцож байгаа юм.

Тэмцээний нээлтэд аймгийн удирдлагууд оролцлоо. Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болсон Эрхэм офицер, ахлагч, албан хаагчид та бүхэндээ Монгол улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг хүргэе. Энэ удаагийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Цэрэг-спортын цогцолбор” тэмцээнийг манай Цэргийн штабын хамт олон шинэлэг байдлаар зохион байгуулснаар байгууллагуудын оролцоо, спортын төрлийн тоо нэмэгдсэн байна. Та бүхэн энэхүү тэмцээнд хурд хүч, авхаалж самбаа, цэргийн эрдмээ сорин өрсөлдөхийн зэрэгцээ бие биетэйгээ нөхөрлөж, нэг баг хамт олон болж үйл хэргээ уялдуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд тэмцээнийг нээснийг мэдэгдэв.