ӨСВӨРИЙН СЭТГҮҮЛЧ КЛУБЫН БАГШ Б.БАЯРТУЯАГИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД ДЭМ БОЛЦГООЁ

2023.03.14
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий өсвөрийн сэтгүүлч клубын багш Б.Баяртуяагийн элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардалд зориулан түүний ар гэрийнхэн хандивын сугалаа явуулж байна. Б.Баяртуяа нь Хэнтий аймагтаа Англи хэлний багшаар ажиллахын сацуу хүүхэд багачуудын ирээдүйн сайн сайхны төлөө ажил үйлс, халуун сэтгэлээ зориулсаар ирсэн сайн үйлстэн юм.

Түүний аав Уран дархан П.Баттулга Батноров хийцийг үүсгэсэн Уран дархан Тожилын шавийн шавь бөгөөд амьд сэрүүндээ дарханы урлагийг уламжлуулан хөгжүүлж, шавь нартаа болон 2 хүүдээ дарх хийх уламжлалт аргаа зааж сургажээ. Тиймээс түүний дүү нар эгчийнхээ эмчилгээний зардалд зориулж Батноров хийцээр, цалин цагаан мөнгөөр, өөрcдийн гараар урласан их гарын мөнгөн чимэгтэй иж бүрэн эмээл, мөнгөн хазаар, хурдан удмын адууг сугалаагаар оролцуулж, эмчилгээний зардлыг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Та бүхэн энэхүү сугалаанд оролцож, аз ёндоогооо үзэхийн зэрэгцээ эрдэнэт хүний халуун амийг аврах их үйлсийг бүтээгээрэй.
Утас: 95208855
БУСДАД ТУСЛАХ ДУРТАЙ ХҮНД БУРХАН ХҮРТЭЛ ТУСЛАХ ДУРТАЙ