“ИД ШИДИЙН ОРОН-ХЭНТИЙ” ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ БАЙГУУЛНА

2023.03.14
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Итгэл төгс нөмөр сан” ТББ-аас “Ид шидийн орон-Хэнтий” хүүхэд хөгжлийн төв байгуулах санаачилга гаргажээ. Үүний хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар уг төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдөр анхны хурлаа хийлээ.
“Итгэл төгс нөмөр сан” ТББ-аас “Ид шидийн орон-Хэнтий” хүүхэд хөгжлийн төв байгуулах санаачилга гаргажээ. Үүний хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар уг төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдөр анхны хурлаа хийлээ.
Тус төвийг байгуулахад нийтдээ 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд "Итгэл төгс нөмөр сан" ТББ-аас хөрөнгө босгох, хандив цуглуулах ажлыг хариуцахаар болсон юм. Харин аймаг орон нутгийн зүгээс зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх, газрын асуудлыг шийдэх, цаашид үйл ажиллагаа явуулах ашиглалтын зардлыг хариуцахаар боллоо. Үүний хүрээнд Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах Баянмөнхийн цэцэрлэгт хүрээлэнд байгуулахаар төлөвлөжээ.
Уулзалтаар ажлын хэсгийнхэн 3 дугаар сарын 20-нд Дундговь аймагт байгуулагдсан “Ид шидийн орон”-той танилцаж туршлага судлахаар боллоо. Үргэлжлүүлээд 3 дугаар сардаа багтаан барилгын шавийг тавьж, 100 жилийн баяр наадмын өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
“Итгэл төгс нөмөр сан” ТББ нь зорилтот бүлгийн хүүхэд, эмэгтэйчүүд өндөр настан цаашлаад иргэн бүрт шаардлагатай тусламж үйлчилгээ, орон нутгийн байгаль орчин, нийгмийн хөгжлийг сайжруулахад чиглэсэн тохижилт, бүтээн байгуулалтыг бий болгох, хүмүүнлэгийн ажлыг түгээн дэлгэрүүлэх, хүртээмжтэй байдлыг хангах зорилготой 2022 онд үүсгэн байгуулагджээ.