АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2023.03.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар нар өнөөдөр (2023.03.13) Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар нар өнөөдөр (2023.03.13) Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар тус байгууллагын байранд Хүнс, хөдөө аж ахуйн газар нүүж ороод удаагүй байгаа юм. Нийт гурван албатайгаар үйл ажиллагаа явуулдаг ХХААГ-т шинээр “Хяналтын алба” байгуулагдан дөрвөн албатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Уулзалтын эхэнд ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан шинээр батлагдсан бүтэц, орон тооны талаар мэдээлэл өгч, ажиллах нөхцөлийг сайжруулсанд талархал илэрхийлсэн юм.