ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ДӨРВӨН СУРГУУЛЬД СУУРИН УТАС СУУРИЛУУЛЖЭЭ

2023.03.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Хүүхдийн хөгжил-Хамгааллын жил”-ийн хүрээнд Хэрлэн сумын Засаг даргын санаачилгаар Чингис хотын ЕБС-ийн дөрвөн сургуульд “Би энд байна” суурин утас суурилуулжээ. Сурагчдад зориулсан энэхүү сурин утсанд ярианы төлбөр тооцогдохгүй бөгөөд аль ч сүлжээнд үнэгүй ярих боломжтой аж. Ташрамд дурдахад, “Хүүхдийн хөгжил-Хамгааллын жил”-ийн хүрээнд 18 сумын ЕБС-ийн сургуулиудад таксфон утас суурилуулахаар
“Хүүхдийн хөгжил-Хамгааллын жил”-ийн хүрээнд Хэрлэн сумын Засаг даргын санаачилгаар Чингис хотын ЕБС-ийн дөрвөн сургуульд “Би энд байна” суурин утас суурилуулжээ. Сурагчдад зориулсан энэхүү сурин утсанд ярианы төлбөр тооцогдохгүй бөгөөд аль ч сүлжээнд үнэгүй ярих боломжтой аж.
Ташрамд дурдахад, “Хүүхдийн хөгжил-Хамгааллын жил”-ийн хүрээнд 18 сумын ЕБС-ийн сургуулиудад таксфон утас суурилуулахаар ажиллаж байгаа билээ. Таксфон утас нь бүх үүрэн операторын дугаар руу үнэгүй залгах бөгөөд тог тасарсан болон осол гамшгийн үед, ямар нэг сүлжээгүй болсон ч ажилладаг давуу талтай.