Мэдээ мэдээлэл
ИЛ ТОД БАЙДАЛ, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АЙМГИЙН ЗДТГ, ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2023.03.06
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу МАСАМ-II төслийн хоёрдугаар шат 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжиж байгаа билээ.
Төслийн хүрээнд Амжилтын ташуур ТББ аймгийн ЗДТГазартай хамтран ажиллах “Харилцан ойлголцол”-ын санамж бичгийг баталгаажуулан, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ж.Ганбаатар, Амжил
Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу МАСАМ-II төслийн хоёрдугаар шат 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжиж байгаа билээ.
Төслийн хүрээнд Амжилтын ташуур ТББ аймгийн ЗДТГазартай хамтран ажиллах “Харилцан ойлголцол”-ын санамж бичгийг баталгаажуулан, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ж.Ганбаатар, Амжилтын ташуур ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганчимэг нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар талууд дараах чиглэлээр хамтран ажиллах юм..
1. Нийгмийн эгэх хариуцлагыг хөгжүүлэн бэхжүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөшүүрэг болгон ашиглах
2. Төсвийн хуваарилалт болон төсвийн хяналтыг сайжруулахад иргэдийн хяналт, оролцооны чадавхыг бэхжүүлэх
3. Бодлогын түвшинд зохицуулалтыг нэмэгдүүлэх институцийн чадавхыг бэхжүүлэх
4. Иргэдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх