“АЛСЫН ХАРАА 2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ ШАТ БОЛОХ “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2023.03.02
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Удирдлагын академиас аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын богино хугацааны сургалт зохион байгуулж байна. Сургалтад төрийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд оролцож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр хуралдаанаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг төрийн албан хаагч болон иргэдэд сурталчлан таниулахад анхаарч, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Удирдлагын академид даалгасан. Уг ажлын хүрээнд энэхүү сургалтыг өндөөдрөөс (2023.03.02) эхлэн энэ сарын 4-ний өдрийг хүртэл зохион байгуулах юм.