ДАРХАН СУМЫН МАЛЧИН О.ОТГОНБАЯР 28 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЖ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2023.02.19
Дархан сумын Шажин багийн малчин Ойдовын Отгонбаяр “Улсын аварга малчин”-аар шалгарч, Соёлын дэд сайд М.Батбаяр, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан цом тэмдэг, шагналыг гардуулан хүндэтгэл үзүүллээ.

О.Отгонбаяр нь 1994 оноос өнөөг хүртэл 28 дахь жилдээ мал аж ахуй эрхэлж, мал сүргээ таван төрлөөр нь өсгөн үржүүлжээ. Тэрбээр малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахын зэрэгцээ залуу малчдад мал маллах арга ухаан зааж сурган сүүлийн гурван жилд дөрвөн өрхийг 700 гаруй малаар малжуулсан байна. Түүний энэ хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2014 онд “Сумын аварга малчин”, 2017 онд “Аймгийн аварга малчин”, 2020 онд МҮОНРТ-ийн нэрэмжит “Алтан хурга”-ны эзэн, 2021 онд “Хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрийн тэргүүний ажилтан”-аар шагнагджээ. 28 жилийн хичээл зүтгэлээ үнэлүүлж, мал сүргээ өсгөн үржүүлж, улс орондоо хөрөнгө оруулалт хийж яваа “Улсын аварга малчин” танд болон таны гэргий, үр хүүхдэд чин сэтгэлийн баяр хүргэе.