Мэдээ мэдээлэл
ХУРХ ТОСГОНЫ 4 ӨРХӨД ИЖ БҮРЭН ГЭР ОЛГОЛОО
![](https://khentii.mn/uploads/image/2023/03/1920x0/1678411972_d9e49f500c23a2ef583a.jpg)
2023.02.19
Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны ЕБС-ийн багш, ажилчдын орон сууцанд өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр гал түймэр гарсан. Үүний улмаас найман өрх орон гэргүй болоод байсан юм. Уг асуудлыг энэ сарын 7-нд болсон аймгийн Онцгой комиссын хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэн аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Бор-Өндөр II хөтөлбөр болон аймгийн Онцгой байдлын газар хамтран дөрвөн өрхөд гэр олго
Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны ЕБС-ийн багш, ажилчдын орон сууцанд өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр гал түймэр гарсан. Үүний улмаас найман өрх орон гэргүй болоод байсан юм. Уг асуудлыг энэ сарын 7-нд болсон аймгийн Онцгой комиссын хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэн аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Бор-Өндөр II хөтөлбөр болон аймгийн Онцгой байдлын газар хамтран дөрвөн өрхөд гэр олголоо. Мөн үлдсэн 4 өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүллээ.