Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЭМЧ, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА
2023.02.19
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Сумдын мэдээ
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд, үйлчилгээний ажилтнуудтай уулзлаа. Учир нь Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулсан.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд, үйлчилгээний ажилтнуудтай уулзлаа. Учир нь Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулсан.
Ингэснээр Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн даргаар АЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Б.Дарханбаатар сонгогдож, өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүн, тухайн эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүн, олон нийтийг төлөөлөх гурван гишүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
ТУЗ өнгөрсөн хугацаанд 1 удаа хуралдаж Нэгдсэн эмнэлгийн дотоод зохион байгуулалт, төсөв санхүүгийн тайлан, үр дүнгийн гэрээний хэрэгжилттэй танилцаж 9 зүйл бүхий зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.
ТУЗ нь эмнэлгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө батлах, эмнэлгийн тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэх, төсвийн хуваарилалтыг батлах, төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох, эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, эмнэлгийн дэд захирал болон зохион байгуулалтын нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулах журмыг батлах болон хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэхүү зөвлөлтэй холбогдуулан эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд байгаа ойлголтын зөрүүг арилгах, тулгамдсан асуудлыг нь сонсож шийдвэрлэх зорилгоор тус уулзалтыг зохион байгууллаа.
Байгууллагын ажилтнуудын зүгээс гүйцэтгэлээрээ санхүүждэг болсонтой холбогдуулан гарч буй хүндрэлийн талаар ярихаас гадна компьютер тоног төхөөрөмж хоцрогдсон талаар ярьж байлаа. Мөн хүний нөөц дутмаг, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажил зохион байгуулах, хүлээлгийн танхимыг тохижуулах зэрэг саналуудыг аймгийн Засаг даргад уламжилсан юм.
Засаг даргын зүгээс хүлээлгийн танхимыг тохижуулах зардлыг шийдвэрлэхээр боллоо. Мөн дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж ирүүлэх, сувилагч тусгай мэргэжлээр суралцаж байгаа хүмүүст сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгийг танилцуулсан юм.