ТАХИЛГАТ ТОСГОНЫ ИРГЭН ПУНЦАГИЙН ЭНХТУЯА АЛТАН ГАДАС ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2023.02.19
Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Хэрлэн сумын Тахилгат тосгоны иргэн Пунцагийн Энхтуяа Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдсан байна. Тус шагналыг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр гардуулан өглөө. П.Энхтуяа нь өдгөө 63 настай. 1990 оныг хүртэл Тахилгат тосгонд малын эмч, зоо техникчээр ажиллаж байгаад хувиараа мал малл
Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Хэрлэн сумын Тахилгат тосгоны иргэн Пунцагийн Энхтуяа Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдсан байна. Тус шагналыг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр гардуулан өглөө.
П.Энхтуяа нь өдгөө 63 настай. 1990 оныг хүртэл Тахилгат тосгонд малын эмч, зоо техникчээр ажиллаж байгаад хувиараа мал маллаж эхэлжээ. Түүний нөхрийг Ж.Жанчивсүрэн гэх бөгөөд тэд 7 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл юм.