БАТШИРЭЭТ СУМААС 54 ЖИЛИЙН ДАРАА УЛСЫН АВАРГА МАЛЧИН ТОДОРЛОО

2023.02.18
Сар шинийн босгон дээр ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, сумын удирдлагууд Улсын аварга малчнаар шалгарсан Батширээт сумын харьяат С.Дашсүрэн, гэргий И.Байгальмаа нарт Улсын аварга малчны шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. С.Дашсүрэн, И.Байгальмаа нар нь 2000 онд гэр бүл болж өрх тусгаарлаж 400 гаруй малтай тусдаа гарч байсан бол 2005 онд мянгат малчин, 2007

Сар шинийн босгон дээр ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, сумын удирдлагууд Улсын аварга малчнаар шалгарсан Батширээт сумын харьяат С.Дашсүрэн, гэргий И.Байгальмаа нарт Улсын аварга малчны шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. С.Дашсүрэн, И.Байгальмаа нар нь 2000 онд гэр бүл болж өрх тусгаарлаж 400 гаруй малтай тусдаа гарч байсан бол 2005 онд мянгат малчин, 2007 онд Сумын сайн малчин, 2012 онд Аймгийн аварга малчин тус тус болж, өдгөө Улсын аварга малчнаар тодорч байна.