ГАЛШАР СУМЫН МАЛЧИН Н.ГАНСҮХ 23 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЖ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2023.02.17
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Галшар сумын Баянбадрал багийн малчин Ням-Очирын Гансүх “Улсын аварга малчин”-аар шалгарч, Соёлын дэд сайд М.Батбаяр, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан цом тэмдэг, шагналыг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Галшар сумын Баянбадрал багийн малчин Ням-Очирын Гансүх “Улсын аварга малчин”-аар шалгарч, Соёлын дэд сайд М.Батбаяр, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан цом тэмдэг, шагналыг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Н.Гансүх нь 1999 оноос өнөөг хүртэл малаа өсгөн, мал аж ахуйн салбарт нийтдээ 23 жил хөдөлмөрлөжээ. Тэрбээр малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахын зэрэгцээ мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг “Хардэл бэйсийн хүрээ” ХХК, мал үржлийн ажил үйлчилгээ эрхэлдэг “Гал эрхэм” ХХК-тай жил бүр гэрээ байгуулан ажиллаж мал сүргээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үзлэг ангилалт, ээмэгжүүлэлт бүртгэлжүүлэлтэд бүрэн хамруулж хэвшин, эрүүл, таваарлаг сүрэгтэй болсон байна. Түүний энэ хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2016 онд “Аймгийн аварга малчин”, 2019 онд "Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан, 2021 онд МҮОНРТ-ийн нэрэмжит "Алтан ишиг"-ны эзнээр тодруулжээ. Тэрбээр залуу малчин гэр бүлийг дэмжихийн зэрэгцээ гурван өрхийг 600 орчим малаар малжуулаад байна. 23 жилийн хичээл зүтгэлээ үнэлүүлж, мал сүргээ өсгөн үржүүлж, улс орондоо хөрөнгө оруулалт хийж яваа “Улсын аварга малчин” танд болон таны гэргий, үр хүүхдэд чин сэтгэлийн баяр хүргэе.