ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2023.02.16
Аймгийн аварга малчин, тариалан, саальчинд шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 233 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон жил үр бүтээлтэй ажилласан дараах эрхмүүдийг Монгол Улсын одон медалиар шагналаа.
Аймгийн аварга малчин, тариалан, саальчинд шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 233 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон жил үр бүтээлтэй ажилласан дараах эрхмүүдийг Монгол Улсын одон медалиар шагналаа. Тодруулбал,
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Кажаевын Гульжан
- Алтангадас одонгоор Дархан сумын ахмад настан Шаравын Жамьянхорол, Хэрлэн сумын 5-р баг, Тракторч, комбани жолооч Гүржавын Сэр-Од, Шадавдаржаалан хийдийн нягтлан бодогч Чойжавын Төмөр, Хэрлэн сумын ахмад настан Сүрэнгийн Бадамдорж, Хэрлэн сумын ахмад настан Сүрэнгийн Бадамдорж
- Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Амгаланбаатарын Октябрь, Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналтын байцаагч Адъяабазарын Урангуа нар энгэрээ мялаалаа.