АЙМГИЙН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

2023.02.15
XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн босгон дээр "Аймгийн аварга малчин", "Аймгийн аварга саальчин", "Аймгийн аварга тариаланч хамт олон", "Аймгийн аварга тариаланч"-аар тодорсон эрхэмүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа Хан Хэнтий чуулгад болж байна. Уг арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав "Мал аж ахуй, газар тариалангийн салбар бол улс орны хөгжлийн голлох с
XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн босгон дээр "Аймгийн аварга малчин", "Аймгийн аварга саальчин", "Аймгийн аварга тариаланч хамт олон", "Аймгийн аварга тариаланч"-аар тодорсон эрхэмүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа Хан Хэнтий чуулгад болж байна. Уг арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав "Мал аж ахуй, газар тариалангийн салбар бол улс орны хөгжлийн голлох салбар. Салбар, салбартаа олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, залууст тариалан эрхлэх, мал маллах арга туршлагаа заан сургаж, нийгмийн хариуцлагын хүрээнд иргэн болоод сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж байдаг та бүхэндээ баяр хүргэж, гэр бүл, цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсэж, энэхүү арга хэмжээг нээснийг мэдэгдье" гэлээ