МУЗЕЙН ҮЗҮҮЛЭГ ДЭГЛЭЛТИЙН АЖИЛ 40 ОРЧИМ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023.02.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Музейн үзүүлгийн танхимд тавигдах шилэн хоргоны нийлүүлэлт, угсралтыг “Синема Оф Саунд” компани гүйцэтгэж байгаа билээ. Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр (2023.02.13) тус компанийн төлөөлөлтэй уулзаж, үзмэр тавигдах шилэн хоргоны чанар, хийц, угсралтын ажлыг биечлэн үзэж, танилцлаа. Шилэн хоргонуудыг БНСУ-аас нийлүүлж байгаа бөгөөд гурван давхар зузаан учир хэрэв шил хагарах нөхцөл ү
Аймгийн Музейн үзүүлгийн танхимд тавигдах шилэн хоргоны нийлүүлэлт, угсралтыг “Синема Оф Саунд” компани гүйцэтгэж байгаа билээ. Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр (2023.02.13) тус компанийн төлөөлөлтэй уулзаж, үзмэр тавигдах шилэн хоргоны чанар, хийц, угсралтын ажлыг биечлэн үзэж, танилцлаа. Шилэн хоргонуудыг БНСУ-аас нийлүүлж байгаа бөгөөд гурван давхар зузаан учир хэрэв шил хагарах нөхцөл үүсвэл үзмэрт гэмтэл учруулахгүй, гэрлийн хувьд цагаан шар хоёрын завсрын өнгөтэй бөгөөд фокус тааруулах боломжтой, үзмэрээс хамааран гэрлийг бүдэг, тод байдлаар тусгах зориулалтын удирдлагатай байх юм байна.
Харин Музейн захирал Н.Нямсүрэн “Өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмжийн нийлүүлэлт 95 хувь, үзүүлэг дэглэлтийн ажлын явц 40 орчим хувьтай байна. Үзүүлэг дэглэлтийн гол асуудал бол шилэн хорго байдаг. Уг ажлын тендерт шалгарсан компанийн удирдлагууд Солонгос Улсаас шилэн хорго нийлүүлж байгаа. Манайх Музейн үзүүлэг дэглэлтийн шилэн хоргоны стандарт саяхан ашиглалтад орсон Чингис хаан музейн стандарттай дүйцэхүйц буюу хоёрдогч нь болж байна. Урьдчилсан байдлаар бид аймгийн 100 жилийн баяраас өмнө уг ажлаа дуусгахаар ажиллаж байна. Сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрийн 60 хувь нь эх хувиараа, 20 хувь контент, 20 хувь нь хуулбар үзмэрээр дэглэгдэнэ. Хуулбар үзмэр нь Хан Хэнтийн түүх соёлтой холбоотой зөөвөрлөж авчрах боломжгүй буюу тухайлбал Рашаан хад гэх мэт түүхэн дурсгалт, байгалын үзэсгэлэнт газруудын хуулбарыг байрлуулж орчин үеийн тоног төхөөрөмжөөр бодитоор, хажуугаас нь харж буй мэтээр харуулна” гэлээ.
Түүнчлэн ажилчдын хүүхдийн өрөө, амрах өрөө тохижуулсан байна.