СУМДТАЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2023.02.13
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр цаг үеийн асуудлаар сумын Засаг дарга, тосгоны захирагч нартай цахимаар хуралдлаа.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр цаг үеийн асуудлаар сумын Засаг дарга, тосгоны захирагч нартай цахимаар хуралдлаа.
Хуралдаанаар аймгийн аварга малчин, саальчин, тариаланчийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 2 дугаар сарын 15-нд Хан Хэнтий чуулгад зохион байгуулахаар болсон бол Улсын аварга малчны шагналыг 2 сарын 16-18-ны өдрүүдэд УИХ гишүүн, аймгийн удирдлагууд очиж гардуулахаар болсон талаар танилцууллаа.
Мөн Шадар сайд С.Амарсайхан Хэнтий аймагт ажиллах үеэрээ 220 тн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэр гаргасан. Тиймээс сумдад хэчнээн хэмжээний хивэг, тэжээл шаардлагатай байгаа талаарх саналаа ирүүлж, тус саналыг үндэслэн хуваарилалт хийхээр болсон юм.
Түүнчлэн энэ онд сумдад хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаас зарим ажлын тендер зарлах эрхийг сумдад шилжүүлсэн. Тиймээс тэдгээр ажлуудын тендерийг шуурхай зарлаж, үр дүнтэй зохион байгуулахыг үүрэг болголоо.