ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ҮЕЭР ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ШАЛГАРУУЛЖ, УРАМШУУЛЛАА

2023.02.13
Бид хан хэнтийнхэн Сумдын мэдээ
“Цагаан сар-Цагаан идээ, Өвлийн идэш-2023" нэгдсэн арга хэмжээний үеэр шилдгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, зохион байгуулалт сайтай оролцсон шилдэг сумдыг шалгаруулж, алдаршуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээнд дараах иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд шилдгээр тодорлоо.

Үүнд:
1. Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Дадал сумын Бадарчийн Оюунтуяа тэргүүн дүгээр байр
2. Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Норовлин сумын Баатарын Намжилмаа дэд байр
3. Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Мөрөн сумын Сүүт хөх өдөр хоршоо гутгаар байр
4. Шилдэг гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Хэрлэн сумын Лидэр Ову богц ХХК
5. Шинэ Шинэлэг шийдэлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Хэрлэн сумын Эрмүүн хөдөлмөр хоршоо
6. Шилдэг мод, модон эдлэлийн төрлөөр Хэрлэн сумын Бямбажавын Хатанбаатар
7. Шилдэг гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн төрлөөр Баян-Овоо сумын Гүрцэдэнийн Эрдэнэчимэг
8. Шилдэг арьс ширэн эдлэл үйлдвэрлэгчээр Батноров сумын Магвансүрэнгийн Мөнгөнбаатарбагана нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа. Мөн “Цагаан сар-Цагаан идээ", "Өвлийн идэш-2023" арга хэмжээнд идэвх санаачилгатай зохион байгуулалттай оролцсон сумаар Биндэр сум тэргүүн байр эзэлж цомын эзэн болсон бол Норовлин сум дэд байр, Дадал сум гутгаар байр тус тус эзэллээ.