“ХИЛ ХЯЗГААРГҮЙ МАЛЫН ЭМЧ НАР БА АГРОНОМИЧИД” ОУБ-ЫН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2023.02.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Бүгд Найрамдах Франц Улсад төвтэй “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Манон Леларже Хэнтий аймагт ажиллалаа.
Бүгд Найрамдах Франц Улсад төвтэй “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Манон Леларже Хэнтий аймагт ажиллалаа.
Тус байгууллага нь “Хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжилд жендэрийн эрх тэггш оролцоог хангах нь” буюу импакт төслийн хүрээнд сүүлийн гурван жил Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Биндэр сумдад “тогтвортой ноолуур”, “хүнсний ногоо” чиглэлээр үйл ажиллагаа явуулаад байна. Ингэхдээ малчдын бүлэг хоршоодтой хамтран ажиллах, малын удмын сан, эрүүл мэндийг сайжруулах, түүхий эдийн чанарыг эрхэмлэх, байгаль орчныг хамгаалахад хувь нэмэр оруулах үндсэн зарчмуудыг баримтлан ажиллажээ. Цаашид төслөө хэрэгжүүлэх эсэхэд Хэнтий аймгийн малчин иргэд, залуучуудад тулгамдаж буй асуудал, орон нутгийн онцлог, нийгэм, эдийн засгийн байдлын талаар аймгийн удирдлагууд болон холбогдох агентлаг, хэлтсийн дарга нартай уулзалт хийж, санал солилцлоо.