ХЭРЛЭНБАЯН-УЛААН ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АВТОМАШИН ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2023.02.10
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр отрын бүс нутаг болох Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны малчидтай уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Тус бүс нутагт 6 аймаг, 2 дүүргийн 15 сумын 545 өрхийн 1274 иргэн, 288,7 мянган толгой мал отроор өвөлжиж байна. Үүнд 0-5 хүртэлх насны 137 хүүхэд, 156 өндөр настан байгаа тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сумын иргэд, отор нүүдлээр явж байгаа иргэдэд жигд хүртээмжтэй хүргэх асуудал тулгамдаад байгаа юм. Тиймээс Монгол Улсын Шадар сайдын зүгээс Хэрлэнбаян-Улаан тосгонд өвөлжиж байгаа малчин айл, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулж туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэлээ.
Мөн бэлчээрийн даац хэтэрч, нутгийн иргэд ч малаа бэлчээх бэлчээргүй болж байгаа талаар аймаг, сумын удирдлагууд, малчдын тавьсан хүсэлтийн дагуу ХХААХҮЯ-аас ажлын хэсэг гарган нөхцөл байдлыг судалж, Хэрлэнбаян-Улаан тосгоныг отрын бүс нутгаас чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар болсон юм.