БАЯН-ОВОО СУМААС ТОДОРСОН “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” ӨРХҮҮДИЙН ЦОЛ, ТЭМДЭГ, ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2023.02.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр (2023.02.09) Баян-Овоо суманд ажиллалаа. Тус суманд зохион байгуулагдсан “Сумын малчдын зөвлөгөөн”-д оролцох үеэрээ “Аймгийн аварга малчин”-аар тодорсон Дэлгэрхаан багийн малчин Пүрэвийн ОЮУНБААТАР, Наран багийн малчин Дамдингийн БАЯРСАЙХАН, Сүмбэр багийн малчин Нямдоржийн ЭНХБААТАР, Гомбосүрэнгийн ХИШИГСҮРЭН нарт “Аймгийн аварга малчин”-ны цол тэмдэг, шагна
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр (2023.02.09) Баян-Овоо суманд ажиллалаа. Тус суманд зохион байгуулагдсан “Сумын малчдын зөвлөгөөн”-д оролцох үеэрээ “Аймгийн аварга малчин”-аар тодорсон Дэлгэрхаан багийн малчин Пүрэвийн ОЮУНБААТАР, Наран багийн малчин Дамдингийн БАЯРСАЙХАН, Сүмбэр багийн малчин Нямдоржийн ЭНХБААТАР, Гомбосүрэнгийн ХИШИГСҮРЭН нарт “Аймгийн аварга малчин”-ны цол тэмдэг, шагналыг тус сумын Засаг дарга Д.Баянмөнх, ИТХ-ын дарга Ц.Батчулуун нарын хамт гардууллаа.
Аймгийн аварга малчнаар тодорсон Наран багийн малчин Дамдингийн Баярсайхан нь мал аж ахуйн салбарт 20 жил зүтгэж буй бөгөөд орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ сүүлийн гурван жилд гурван өрхийг 1405 малаар малжуулжээ. Харин Дэлгэрхаан багийн малчин Пүрэвийн Оюунбаатар, Сүмбэр багийн малчин Нямдоржийн Энхбаатар нар мал аж ахуйн салбарт тус тус 25, 30 жил зүтгэж таван өрхийг 385 малаар малжуулсан байна. Сүмбэр багийн малчин Гомбосүрэнгийн Хишигсүрэн нь тус салбарт 29 жил зүтгэж орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ хоёр өрхийг 460 гаруй малаар малжуулжээ. Эрдэнэт мал сүргийнхээ үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулахад анхаарч, малч ухаан, хөдөлмөр зүтгэлээрээ бусдыгаа тэргүүлэн XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Харагчин туулай жилийн сар шинийн босгон дээр ийнхүү “Аймгийн аварга малчин”-аар тодорсон малчин өрхүүдэд аймгийн Засаг дарга баяр хүргэлээ.