ЭРҮҮЛ БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮНСЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦЭГИЙГ СУРГУУЛЬ ДЭЭР БИЙ БОЛГОНО

2023.02.07
“Гайхамшигт хүмүүсийн дуу хоолой” хүүхдийн чуулганаас гарсан саналыг хэрэгжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2023 оны албан даалгавар гарсан. Тус албан даалгаврын нэгэн онцлог заалт нь “Үдийн цай хөтөлбөрт хамрагддаггүй ахлах ангийнханд зориулсан эрүүл бүтээгдэхүүн, хүнсээр үйлчлэх цэгийг сургууль дээр бий болгох”-ыг Боловсрол, шинжлэх ухааны газарт даалгажээ.

Учир нь өнгөрсөн жил ЕБС-ийн сурагчдаас аймгийн Засаг даргад хандаж 200 гаруй захидал ирсний дийлэхэд нь сурагчид сургууль дээрээ ихэнх цагаа өнгөрөөдөг тул өлсөх, цангах асуудал их тулгардаг. Тиймээс ойр хавийн дэлгүүрээс түргэн болсон, хэзээ, хаана хийсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүн худалдан авч иддэг нь эргээд эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй байгаа талаар дурдсан байсан юм.
Тиймээс сургуулиуд цайны газраа түшиглэн эрүүл хүнсээр хүүхдүүдэд үйлчлэх, тус үйлчилгээнд мэргэжлийн байгууллагууд тогтмол хяналт тавьж ажиллахаар болжээ.