АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

2023.02.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Онцгой комиссын II хуралдаан өнөөдөр (2023.02.07) боллоо. Хурлаар өвөлжилт, малын гоц халдварт өвчлөл, цаг агуурын нөхцөл байдлын талаах холбогдох албан тушаалтан мэдээлэл өгч, танилцуулга хийлээ.
Аймгийн Онцгой комиссын II хуралдаан өнөөдөр (2023.02.07) боллоо. Хурлаар өвөлжилт, малын гоц халдварт өвчлөл, цаг агуурын нөхцөл байдлын талаах холбогдох албан тушаалтан мэдээлэл өгч, танилцуулга хийлээ.
Аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 12.0 мянган малчин, мал бүхий өрхөд нийт 5.1 сая толгой мал өвөлжиж байна. 2023 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 3-29 см, хунгарласан газарт 13-58 см байна. Мөн Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Төв, Завхан, Ховд, Өвөрхангай, Баянхонгор, Улаанбаатар хотын Баянзүрх, Багануур дүүрэг зэрэг 6 аймаг, 2 дүүргийн 15 сумын 545 өрхийн 288.6 мянган толгой мал отроор өвөлжиж байна.
Өвс, тэжээлийн үнэ, ханшийн хувьд:
-Өвс /1 боодол/ - 15000 төгрөг
-Хивэг 1 шуудайг 17000-20000 төгрөгөөр Хэрлэн сумын 5 цэгт худалдан борлуулж байна.
-Тэжээлийн будаа 1 тн 600000 төгрөг байна. /Биндэр, Баян-Адрага, Дадал, Батноров, Норовлин сум Хурх тосгон/
Өвөлжилт хүндэрсэн сумдад буюу Цэнхэрмандал, Жаргалтхаан, Хэрлэн, Мөрөн, Бор-Өндөр сумд 472 тн буюу 23.0 мянган боодол өвсийг Дорнод болон Сүхбаатар аймгаас, Галшар, Баянмөнх, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн сумд 127 тн буюу 5080 шуудай хивгийг Дорнод аймгийн “Дорнод гурил” ХХК-аас худалдан авч малчдад хөнгөлттэй үнээр борлуулаад байна. Хурлаар өвөлжилт хүндэрсэн зарим сумдад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.