ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСЛИЙН БАГИЙН ГИШҮҮД БОЛОН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХУРАЛДЛАА

2023.02.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр (2023.02.07) БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Арван аймгийн төвийн дулааны станц барих” төслийн багийн зохицуулагч, гишүүд болон гүйцэтгэгч “Бьюксан инженеринг” компанийн инженер техникийн ажилтнуудтай хуралдлаа.

Тодруулбал, арван аймагт төвийн дулааны станц бүтээн байгуулах төслийн ажлын нэг хэсэг нь манай аймаг билээ. Дулааны станцын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани, туслан гүйцэтгэгчээр “Хасу Мегаватт” компани ажиллаж байгаа юм. Хурлаар гүйцэтгэгч компанийн зүгээс “Дулааны станцын барилга угсралтын суурийн ажлыг анх 45 хоногт гүйцэтгэнэ гэж тооцоолж байсан ч хөрсний ус гарсны улмаас дээрх хоногоор хойшилсон. Алдсан хугацааг нөхөж ажиллах боломжтой учир гэрээнд заасан хугацааны дагуу 2024 оны халаалтын улиралд ашиглалтад хүлээлгэн өгнө. Зуухны ачаа Эрээн хотоос Замын-Үүд суманд буусан. Энэ хавраас барилга угсралтын суурийн ажил үргэлжилж, намар гэхэд зуух угсралтын ажил дуусна” гэх мэдээллийг өглөө.