СУРГУУЛИЙН УРЛАГ ЗААЛ, СПОРТ ЗААЛЫГ ХҮҮХДҮҮДЭД НЭЭЛТТЭЙ АШИГЛУУЛАХ ШИЙДВЭР ГАРЛАА

2023.02.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
“Хүүхдийн хөгжил хамгааллын жил”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын 2023 оны А/55 дугаар захирамжаар сургуулийн спорт заалыг насанд хүрэгчдэд төлбөртэй ашиглуулах үйл ажиллагааг зогсоож, 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сургуулиудын урлаг, спорт заалыг хүүхдүүдэд хичээлийн бус цагаар үнэ төлбөргүй, нээлттэй ашиглуулах, хүүхдийн уралдаан тэмцээний үед заалыг нээлттэй байлгах нөхцөлийг бүрүүлэхийг По
“Хүүхдийн хөгжил хамгааллын жил”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын 2023 оны А/55 дугаар захирамжаар сургуулийн спорт заалыг насанд хүрэгчдэд төлбөртэй ашиглуулах үйл ажиллагааг зогсоож, 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сургуулиудын урлаг, спорт заалыг хүүхдүүдэд хичээлийн бус цагаар үнэ төлбөргүй, нээлттэй ашиглуулах, хүүхдийн уралдаан тэмцээний үед заалыг нээлттэй байлгах нөхцөлийг бүрүүлэхийг Политехникийн коллеж, Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болголоо.
Мөн урлаг, спорт зааланд чөлөөт цагаа өнгөрөөхдөө сургуулиас баталсан журмыг баримтлан эд хогшил, техник тоног төхөөрөмжид ариг гамтай хандахыг хүүхдүүдэд уриалсан юм.
Энэхүү шийдвэр нь 18 сум, 5 тосгоны бүх сургуулиудад хамааралтай тул Засаг даргын захирамжийг зөрчсөн асуудал гарвал 70563111 төвийн утсанд хандаж мэдээллээ өгнө үү.