ДАРХАН СУМЫН 50 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2023.02.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Хэнтий аймгийн Дархан сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн барилга ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ.
Хэнтий аймгийн Дархан сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн барилга ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус барилгыг улсын төсвийн 900 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр “Ундрам маргад” ХХК гүйцэтгэжээ. Сумын 75 ортой хүүхдийн цэцэрлэг 2011 онд ашиглалтад орсон бөгөөд 50 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл баригдсанаар СӨБ-ын хамрагдалт 100 хувьд хүрлээ гэж эх сурвалж мэдээллээ.
Цэцэрлэгийн эрхлэгч, багш ажилчдын хүсэлтээр шинэ цэцэрлэгийн тохижилтод зориулж тойргийн гишүүдийн зүгээс зөөлөн эдлэл, шаардлага тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр боллоо.