2023 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2023.02.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 2 дугаар сарын 6-ны 10:00 цагт эхэллээ. Бүртгэл 4 дүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагт дуусна.

Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийг 34117 сурагч төгсөнө. Өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 орчим мянган шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтад орно гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна.
Шалгуулагч нь Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бүрдүүлнэ.