Мэдээ мэдээлэл
120 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ ЯСЛИЙН ШИНЭ БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨВ БЭЛЭН БОЛЖЭЭ
2023.02.07
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр Хэрлэн сумын хүүхдийн Яслийн хамт олонтой уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр Хэрлэн сумын хүүхдийн Яслийн хамт олонтой уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Тус байгууллага нь Монгол улсын хэмжээнд ганцхан байдаг төрийн өмчит ясли бөгөөд 1960 оны 12 сарын 15-ны өдөр Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хэнтий аймгийн 1-р Ясли нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байжээ. Тухайн үед 65 хүүхэдтэй өлгий, мөлхөө, ахлах гэсэн 3 бүлэгтэй 19 ажилтантай байсан бол одоо 16 багш ажилтнуудтай, 2 бүлэгт 70 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Барилгын хувьд 63 жил болсон хуучны чулуун барилга бөгөөд 2016 онд 96 сая төгрөгөөр их засвар хийж, 2022 онд гал тогооны өрөөнд хүчитгэл хийж байжээ. Одоогийн байдлаар 3 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй 120 хүүхдийн яслийн шинэ барилгын зураг төсвийг бэлэн болгож энэ оны улсын төсөвт тусгуулахаар төлөвлөсөн боловч ЗГ-аас шинэ бүтээн байгуулалтын ажлыг улсын хэмжээнд хориглосонтой холбогдуулан хойшлогдсон юм.
Тиймээс аймгийн Засаг дарга бодит байдалтай нь танилцсаны үндсэн дээр Онцгой комиссыг хуралдуулж эхний ээлжид Яслийн 1 бүлгийн таазыг засварлах хөрөнгийн асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн гал тогооны тоног төхөөрөмж, цэвэр бохирын шугам, ариун цэврийн өрөөний засварт шаардагдах хөрөнгийн судалгааг гаргаж танилцуулах, судалгааг үндэслэн шат дараатайгаар засаж, тохижуулахаар болсон юм. Ирэх оноос Засгийн газар шинэ бүтээн байгуулалтын ажлыг хийхээр шийдвэрлэвэл Яслийн шинэ барилгыг бариулах саналаа нэн түрүүнд хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.