Мэдээ мэдээлэл
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярт зориулсан "Мөсний шагайн харваа" нээлттэй тэмцээн өнөөдөр эхэллээ.
2023.02.04
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярт зориулсан "Мөсний шагайн харваа" нээлттэй тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнийг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав үг хэлсэн юм. Уг тэмцээн маргаашийг хүртэл зохион байгуулагдах бөгөөд зургаан аймгийн 100 гаруй тамирчин цэц мэргэнээ сорьж байна.

Мөсөн шагайн наадгайн түүхэн хөгжлийг дурдвал Монгол үндэстний түүхэн сурвалж бичиг болох “Монголын Нууц Товчоо”-ны 116 дугаар зүйлд Тэмүжинг 11 настай байх тэр цагт Жамух нэгэн гурын шагайг түүнд өгч, харин Тэмүжин нэгэн цутгамал шагайг Жамухад өгч, Ононы мөсөн дээр шагалцан наадаж анд бололцсон тухай тодорхой дурдсан байдаг. Энэ нь XIII зууны үед монголчууд мөсний шагай харваж тоглож байсан тухай баттай баримт гэж үздэг.