ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХАН ХЭНТИЙ ЧУУЛГАД БОЛЖ БАЙНА

2023.02.01
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг нийслэл, дүүрэг, 21 аймагт зохион байгуулж, бүх салбарын төлөөлөл, иргэдээс санал авч байгаа билээ. Уг хэлэлцүүлэг манай аймагт өнөөдөр Хан Хэнтий чуулгад 09:00 цагт эхэллээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн удирдлагууд болон агентлаг байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, иргэд оролцож байна.

Газрын тухай хуулийг 2002 оны зургадугаар сарын 07-ны өдөр 7 бүлэг, 64 зүйлтэйгээр баталсанаас хойш өдийг хүртэлх хугацаанд нийт 32 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нь тус хуульд 7 давхардал, 29 зөрчил, 25 хийдэл үүсгэсэн тухай Хууль, эрх зүйн яамнаас хийсэн дүн шинжилгээгээр илэрсэн байна. Мөн одоо хэрэгжиж байгаа Газрын тухай хууль нь газартай холбоотой олон талт асуудлуудыг зохицуулах чадамжгүйд хүрч байгаа учраас илүү боловсронгуй болгох, энэ салбарт шаардагдаж байгаа зохицуулалтуудыг хуулийн төсөлд шинээр оруулах, өөрчлөх шаардлага үүсчээ. Тиймээс Газрын багц хуулийн төсөлд, Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн байх, газрын сан нэгдмэл байх, газар нь төрийн хамгаалалтад байх, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх, газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм хорыг арилгуулах, газрын талаарх мэдээлэл ил тод, нээлттэй байх зэрэг үндсэн зарчмуудыг бүх түвшинд баримталж ажиллахаар тусгасан байна.
Газрын багц хуулийн төслүүдэд дараах холбоосоор орж санал өгөх боломжтой.
 
+15