БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023.02.01
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газар болон Статистикийн хэлтсээс өнөөдөр (2023.01.31) Багийн Засаг дарга нарийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, 89 багийн Засаг дарга нарыг хамрууллаа. Сургалтаар холбогдох мэргэжилтнүүд хөдөө аж ахуй, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, орон нутгийн хөгжлийн талаарх мэдээллийг өглөө. Мөн УИХ-ын гишүүн Ц.Идэрбат багийн дарга нарийн санал хүсэлтийг сонсон, УИХ-ын намр
Аймгийн Засаг даргын Тамгын газар болон Статистикийн хэлтсээс өнөөдөр (2023.01.31) Багийн Засаг дарга нарийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, 89 багийн Засаг дарга нарыг хамрууллаа. Сургалтаар холбогдох мэргэжилтнүүд хөдөө аж ахуй, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, орон нутгийн хөгжлийн талаарх мэдээллийг өглөө. Мөн УИХ-ын гишүүн Ц.Идэрбат багийн дарга нарийн санал хүсэлтийг сонсон, УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоол, Засгийн газрын онцлог ажлуудыг танилцуулсан юм.
Түүнчлэн уг сургалтын үеэр 2022 оны ажлаараа тэргүүлсэн багийн Засаг дарга нарт шагнал гардууллаа. Тодруулбал,
- Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагч Ж.Март
- Бор-Өндөр сум, 4 дүгээр багийн Засаг дарга Ч.Саруулмөнх
- Батноров сум, 3 дугаар багийн Засаг дарга Б.Өсөхбаяр
- Мөрөн сум, 1 дүгээр багийн Засаг дарга Ж.Дашжамц
- Баянмөнх сум, 2 дугаар багийн Засаг дарга М.Содбаяр нарыг шагналаа.
Мөн Үндэсний статистикын хорооны Хүндэт жуухаар
- Хэрлэн сум, 2 дугаар багийн зохион байгуулагч Г.Мягмарсайхан
- Батширээт сум 1 дүгээр багийн Засаг дарга Д.Хонгорзул
- Баянхутаг сум 3 дугаар багийн Засаг дарга Г.Ганболд нарыг шагналаа.
 
 
 
 
 
 
 
 
 
+9