Мэдээ мэдээлэл
ЭРГЭХ ХОЛБОО-63: ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН 100 ГАРУЙ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2023.01.30
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 18 дугаар тойргийн гишүүдээ төлөөлөн “Эргэх Холбоо-63” хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч, иргэд, сонгогчидтой уулзалт хийж байгаа билээ. Энэ хүрээнд өчигдөр буюу энэ сарын 30-нд Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Монголын цахилгаан холбоо ХК, Шуудан үйлчилгээний газрын хамт олон, аймгийн хувийн хэвшил, ААН, байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уг уулзалтыг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нарын хамт явуулсан бөгөөд 100 гаруй хүнд УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоол, Засгийн газрын онцлог ажлууд, тойргийн гишүүдийн ажлыг танилцуулж, тэдний саналыг сонслоо.
Иргэд, албан хаагчдын зүгээс Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль, төрийн өмчийн компанийн хувьцаа, хувьчлалын асуудал, Шуудан үйлчилгээний газрын тулгамдсан асуудал, цалингийн нэмэгдэл, газар олголтын хүрээн дэх дэд бүтэц, усалгаатай газар тариалан, хоршоог дэмжих бодлого, ААН, байгууллагын зөвшөөрөлтэй холбогдсон зохицуулалт, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, усалгаатай газар тариалан зэрэг асуудлаар асууж тодрууллаа.
Орон нутаг, тойрогт хийсэн уулзалтын хүрээнд иргэд, бизнес эрхлэгч, төрийн албан хаагчдаас ирүүлсэн санал хүсэлтийг тойргийн гишүүдийн нэгдсэн ажлын албаараа эрэмбэлэн хэлэлцэж, уламжлан ажиллаж байна.