Мэдээ мэдээлэл
ЭРГЭХ ХОЛБОО-63: 330 ГАРУЙ БАГШ, АЖИЛТАНТАЙ УУЛЗАЖ, САНАЛ, ХҮСЭЛТИЙГ НЬ СОНСЛОО
2023.01.25
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Иргэд, төрийн албан хаагчдад мэдээлэл хүргэх, тэднийг сонсох “Эргэх холбоо-63” уулзалтыг өнөөдөр үргэлжлүүлэн Политехник коллеж, Хэрлэн лаборатори нэгдүгээр сургууль, Тэмүүжин цогцолбор сургууль, Хэрлэн 4 дүгээр сургууль дээр зохион байгууллаа. Уулзалтад 4 сургуулийн 330 гаруй багш, ажилтнууд оролцож 18 хүн Боловсролын багц хуулийн төсөл, сургуулийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар санал хэллээ.
Иргэд, төрийн албан хаагчдад мэдээлэл хүргэх, тэднийг сонсох “Эргэх холбоо-63” уулзалтыг өнөөдөр үргэлжлүүлэн Политехник коллеж, Хэрлэн лаборатори нэгдүгээр сургууль, Тэмүүжин цогцолбор сургууль, Хэрлэн 4 дүгээр сургууль дээр зохион байгууллаа. Уулзалтад 4 сургуулийн 330 гаруй багш, ажилтнууд оролцож 18 хүн Боловсролын багц хуулийн төсөл, сургуулийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар санал хэллээ.
Тухайлбал, Политехникийн коллежийн хичээл үйлдвэрлэлийн зардал 2022 онд 60 сая төгрөг батлагдаж байсан бол 2023 онд 28 сая төгрөг баталсан. Тэгэхээр 24 мэргэжлийн ангид тус бүр 1-1,2 сая төгрөг хуваарилагдаж байна. Гагнуурын ангийн 35 оюутан нэг электродыг бүтэн жил ашиглах болоод байгаа тухай мэдээлж, мэргэжлийн ангийн хүүхдүүдийн дадлагын орлогыг хичээл үйлдвэрлэлийн зардалд зарцуулах эрх зүйн орчин шаардлагатай байгааг уламжлав.
Политехникийн коллежид мэргэжлийн ангийн багш нар, Ерөнхий боловсролын багш нарын цалин хоёр шатлалтай, зөрүүтэй цалин авдаг. Мужааны ангийн оюутнууд орлого олох орчин нөхцөл бий. Орон нутгаас зохицуулалт хэрэгтэй байна. Боловсролын салбарын дотоод хяналтад анхаарах, ипотекийн зээлд хамрагдахад өр орлогын харьцаа нь 45%-аас хэтрэх тохиолдолд нэмэлт зээл авах боломжгүйгээр бариулдаг. Үүнийг 55%-аар тооцох зохицуулалт гэх мэт хэд хэдэн санал хэллээ.
Харин ЕБС-иудын багш, ажилчид боловсролын салбарын үйлчилгээний ажилтны цалин, үйлчилгээний ажилтнуудыг дадлагажуулах сургалт явуулах хүсэлт, ангийн засвар, сургуулийн засварт эцэг эхийн үүргийг тусгах, гэр бүлийн тухай болон боловсролын багц хуульд эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон нийтээр амрах өдрүүдийг хэт олон болгосноос төрийн албан хаагчид амралтын өдрүүдэд цалингаараа хохирч байна. Боловсролын хуульд нэг багшид ноогдох техник, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, бичиг хэргийн материалаар хангаж ажиллах заалт байдаг. Гэтэл сургуулийн төсөвт тодорхой заалт ордоггүй. Багш нар нэг ангийн 30-40 хүүхдээс шалгалт авахдаа бичгийн цаасны зардлаа цалингаасаа гаргадаг, орон нутаг бодлогоор залуу багш нарт зориулсан байр, орон сууц хэрэгтэй гэх мэт давхардсан тоогоор 40 гаруй асуулт асууж, санал хэллээ.
Мөн ЕБС-ийн багш, ажилтнуудаас гарсан орон нутгийн зохицуулалт, шийдвэртэй холбоотой санал, асуултад аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, БШУГ-ын дарга С.Мөнхцэцэг, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг нар хариулж, тэдний хүсэлтийг хүлээн авсан юм.