Мэдээ мэдээлэл
“ЭРГЭХ ХОЛБОО-63” ХАН ХЭНТИЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН 60 ОРЧИМ БАГШ, АЖИЛТАНТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2023.01.23
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Улсын их хурлын гишүүн Ц.Идэрбат тойргийн гишүүдээ төлөөлөн “Эргэх холбоо-63” хөтөлбөрийн хүрээнд иргэд, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж эхэллээ.
Улсын их хурлын гишүүн Ц.Идэрбат тойргийн гишүүдээ төлөөлөн “Эргэх холбоо-63” хөтөлбөрийн хүрээнд иргэд, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж эхэллээ.
Тэрбээр УИХ-ын 2022 оны намрын чуулган завсарласантай холбогдуулан ийнхүү тойрогтоо ажиллаж байна. Өнөөдөр Хэрлэн сумын ЕБС-ууд, Политехникийн коллежид ажиллах бөгөөд эхний уулзалтаа “Хан Хэнтий” цогцолбор сургуулийн 60 шахам багш ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар УИХ-ын Хууль эрх зүй, Нийгмийн бодлого, Эдийн засгийн бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн ажил, 2022 намрын чуулганаар батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсон хууль, МУ-ын Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлыг танилцуулж, тэдний саналыг сонслоо.
Чуулганы хугацаанд нэгдсэн чуулган 32 удаа хуралдаж, 180 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, бие даасан 18 хууль, Нэмэлт өөрчлөлт оруулах тухай 271 хууль, Улсын Их Хурлын 38 тогтоол баталсан юм.
Байнгын хороо 108 удаа, дэд болон түр хороо 8 удаа, хянан шалгах түр хороо 9 удаа хуралдаж, 256 асуудал хэлэлцсэн юм.
Сургуулийн багш, ажилтнууд ЕБС-багш нарын цалин нэмэгдүүлэх боломж, үйлчилгээний ажилтны цалин бага, 8 хувийн нэмэгдэл аргацаасан төдий, тендерийн хууль, урлаг заал, жишиг гал тогоо барих зураг төсөв зохиосонтой холбогдуулан нийт 9 санал асуулт асуулаа.