АЖЛЫН ХЭСЭГ НҮҮРСНИЙ ЧАНАРЫН АСУУДЛААР ЧАНДГАНЫН УУРХАЙД АЖИЛЛАЛАА

2023.01.19
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Л.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.01.19) Чандганын уурхайд ажиллалаа.
Аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Л.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.01.19) Чандганын уурхайд ажиллалаа.
Аймгийн төв дэх дулаанаар хангагч байгууллагууд Чандганын уурхайгаас нүүрс татан авдаг. Тус уурхайн нүүрс нойтон, устай байгаагийн улмаас хүргэгдэх явцдаа хөлдөлт үүсч, уурын зуухны хэвийн үйл ажиллагаа алдагдаж буй талаар дээрх байгууллагын төлөөллүүд санал хүсэлтээ илэрхийлсэн. Үүний дагуу ажлын хэсэг нүүрсний чанарын асуудлаар газар дээр нь ажиллаж “Бэрх уул” компанийн удирдлагуудтай зөвлөлдөн цаашид дулаанаар хангагч байгууллагуудад чанартай нүүрс нийлүүлж, нойтон нүүрс гарч буй хэсэгт олборлолт хийхээ зогсоон өөр хэсгээс олборлохыг үүрэг болгов.
Ажлын хэсэгт Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Д.Эрхэмбаяр болон аймгийн дулаанаар хангагч байгууллагын төлөөллүүд буюу “Цагаан цахир” компанийн захирал С.Тунгалаг, “Оч манлай” компанийн Д.Батболд, “Суно” компанийн захирал Ж.Талгат, “Хэнтий ус” компанийн Ерөнхий инженер Б.Санчирбаяр нар ажиллалаа.