ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОНО

2023.01.19
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэнтий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл өнөөдөр хуралдаж 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
Хэнтий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл өнөөдөр хуралдаж 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
Үүнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, эрүүл мэндийг дэмжих, хүртээмжтэй орчинг бүрдүүлэх, хөдөлмөр халамжийн чиглэлээр, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа гэсэн 5 бүлэг 29 арга хэмжээг танилцуулсан юм.
Энэ онд төрийн байгууллагын үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүртээмжтэй болгох, ХБИ-дэд зориулсан өдөрлөг арга хэмжээг байгууллага бүр хариуцан авч зохион байгуулж, ХБИ-ийг нийгмийн харилцаанд оролцох боломжоор түлхүү хангахаар төлөвлөлөө.
Манай аймгийн хувьд өнгөрсөн оноос эхэлж Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах үйл ажиллагааг дэмжих зорилгоор сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн дохионы хэлний 2 жилийн ангид 1 сургагч багш суралцуулан бэлтгэж, сургалтын төлбөрийг шийдвэрлээд байна. Тухайн хэлмэрч нь хүүхдүүдэд дохионы хэл заахын зэрэгцээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа мэдээ мэдээллийг сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүргэж ажиллана.