АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2023.01.17
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр болж 4 асуудал хэлэлцлээ.
Хэнтий аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр болж 4 асуудал хэлэлцлээ.
Үүнд ДЗОУБ-ын Бор-Өндөр 2 ОНХ-ийн хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн 2023 оны төлөвлөгөөний төсөл, “Гайхамшигт хүмүүсийн дуу хоолой” хүүхдийн чуулганаас гарсан саналыг үндэслэн аймгийн Засаг даргын албан даалгавар гаргах, Сургуулийн спорт болон урлаг заалыг хүүхдүүдэд нээлтэй ашиглуулахаар аймгийн Засаг даргын захирамжийн төслийг тус тус хэлэлцлээ.
Хэнтий аймгийн хувьд 2 дах жилдээ “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарлаж байна. Өмнөх онд хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад түлхүү анхаарч ажилласан бол энэ жил өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалтууд, хүүхдүүдэд зориулсан дугуйлан секцийн тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн байгууллагуудыг түшиглэсэн хүүхдийн оролцооны байгууллагуудыг байгуулж, үйл ажиллагааг нь дэмжих, ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтоо зөв хийхэд нь тус болох аян зохион байгуулах зэрэг ажлуудад илүүтэй анхаарч ажиллахаар боллоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан виртуал аялал, хүргэлтийн номын сангийн үйлчилгээг ч төлөвлөгөөндөө тусгажээ.
Төлөвлөгөөг боловсруулахдаа иргэдээс авсан нээлттэй санал асуулга, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс гаргасан санал, ХТЗ-ийн гишүүн байгууллагуудын санал, хүүхдийн оролцооны байгууллагуудын саналыг үндэслэсэн байна.
Төлөвлөгөөг эцэслэн батлагдсаны дараа бид эргэн мэдээллэх болно.