БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧИН ГАРСАН СУМДАД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООГООД БАЙНА

2023.01.10
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Онцгой комиссын хурлаар Мал эмнэлгийн газрын дарга М.Анхбаяр малын гоц халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Баянхутаг, Мөрөн, Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгонд бог малын мялзан өвчлөл гарсан тул дээрх бүсэд хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм. Тодруулбал,

-Баянхутаг суманд 13 толгой мал мялзан өвчнөөр өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоогдож устгалд оруулсан бөгөөд үүнтэй холбогдуулан голомт, сэжигтэй бүсийн долоон өрхийн 6471 толгой малд үзлэг хийж, 10 өрхийн хашаа хороонд халдваргүйтгэл хийсэн.
-Мөрөн суманд 25 толгой мал өвчилж устгалд оруулсан бөгөөд голомт, сэжигтэй бүсийн долоон өрхийн 7160 толгой малд үзлэг хийж, 2.1 мянган м/кв талбайд халдваргүйтгэл хийсэн.
-Дэлгэрхаан суманд 130 ямаа хорогдож, 20 ямаанаас шинж тэмдэг илэрсэн тул 130 ямааг устгалд оруулж, 50 өрхийн 37.8 мянган малд үзлэг хийжээ. Тус суманд байнгын хоёр пост ажиллаж байна. Мал эмнэлгийн газар, Онцгой байдал хамтарсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 6-наас хойш дээрх сумдад ажиллаж хяналтын постын үйл ажиллагааг тогтмолжуулж, устгал, үзлэгийн ажлыг хийж байгаа юм. Мөн өвчлөл гарсан сумдад халдваргүйтгэлийн хоёр төрлийн 33 кг бодис, нэг удаагийн халдвар хамгааллын 15 ширхэг хувцас олгоод байна.