Мэдээ мэдээлэл
“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЛЭНБАЯН-УЛААН ТОСГОНД ХЭРЭГЖИНЭ
2023.01.09
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Бага насны хүүхдийн хөгжлийн зөвлөх Л.Цэндсүрэн тэргүүтэй зочид төлөөлөгчдийг аймгийн удирдлага хүлээн авч уулзсан талаар мэдээлсэн.
НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Бага насны хүүхдийн хөгжлийн зөвлөх Л.Цэндсүрэн тэргүүтэй зочид төлөөлөгчдийг аймгийн удирдлага хүлээн авч уулзсан талаар мэдээлсэн. Тэгвэд уг уулзалтын дараа тус зочид төлөөлөгчид Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг хүүхэд, сурагчдын асуудалтай холбоотой байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийсэн юм.
Уулзалтаар НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан “Бага насны хүүхдийн цогц хөгжил”-ийг дэмжих стратегийн талаар танилцууллаа. Уг бодлого нь эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, асаргаа халамж, хамгааллын өнөөгийн нөхцөл байдлыг зорилготой. Хүний хөгжлийн хамгийн эрчимтэй, чухал үе болох бага насны хөгжил, боловсролыг дэмжих нь насан туршийн ухаалаг хөрөнгө оруулалт болохыг орчин үеийн олон судалгаа нотолж буйг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч дурдсан юм. Уг бодлого төлөвлөлт Хэрлэн-Баян улаан суманд хэрэгжих гэж байна.