НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НОЁН ЭВАРИСТ КУАССИ-КОМЛАН ХЭНТИЙ АЙМАГТ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2023.01.09
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Бага насны хүүхдийн хөгжлийн зөвлөх Л.Цэндсүрэн тэргүүтэй зочид төлөөлөгчид өнөөдөр Хэнтий аймагт айлчлал хийж байна.
НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Бага насны хүүхдийн хөгжлийн зөвлөх Л.Цэндсүрэн тэргүүтэй зочид төлөөлөгчид өнөөдөр Хэнтий аймагт айлчлал хийж байна. Зочид төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг нар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар аймгийн удирдлага “Хүүхдийн хөгжил-Хамгааллын жил”-ийн үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан юм. Мөн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг өсвөр насны хүүхэд, сурагчад сэтгэл зүйчийн зөвлөгөө шаардлагатай байгааг дурдахын зэрэгцээ хүүхдийн эрүүл мэндийн асуудал тэр дундаа шүд, ходоодны өвчлөлд анхаарах шаардлагатай байгааг хэлэв. НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан “Боловсролын сэтгэл зүйч бэлтгэх хөтөлбөр хэдийн хэрэгжүүлж эхэлсэн. Хэрэв танай аймгаас хамтарч ажиллах боломжтой гэвэл сэтгэл зүйч бэлтгэх болон хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр компанит ажил өрнүүлж болно” гэв.