АВТОЗАМЫН ЦАСЫГ ХОЁР ӨДӨРТ КОВШООР ТҮРЖ, БОДИС ЦАЦНА

2023.01.03
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Халтиргаа гулгаа ихэссэнтэй холбоотойгоор аймгийн удирдлага холбогдох албан тушаалтнуудтай хуралдсан талаар мэдээлсэн билээ. Уг хурлаар Өндөрхаан хот тохижилтын газар ОНТҮГ-ын захирал О.Гомбобаатар “Манайхаас 14 хүн цас цэвэрлэгээнд гараад байгаа.
Халтиргаа гулгаа ихэссэнтэй холбоотойгоор аймгийн удирдлага холбогдох албан тушаалтнуудтай хуралдсан талаар мэдээлсэн билээ. Уг хурлаар Өндөрхаан хот тохижилтын газар ОНТҮГ-ын захирал О.Гомбобаатар “Манайхаас 14 хүн цас цэвэрлэгээнд гараад байгаа. Хэрлэн сумын хувьд төв замын цасыг ковшоор түрж, 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд бодис цацсан. Бусад авто замын цасыг өнөөдөр, маргааш хоёр өдөр ковшоор түрж, бодис цацна. Нөгөөдрөөс автозамын халтиргаа гайгүй болох байх. Одоогоор 2 тонн бодисны нөөц, 10 тонн дайрганы хог буюу шороо байгаа. Гурав хоногийн дотор халтиргаа гулгаа харьцангуй гайгүй болох байх” гэв.
Харин "Харгуй" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Бат-Октябрь “Цэнхэрмандал, Түмэнцогт суманд хоёр шуурхай хэсэг гарган ажиллаж байгаа. Өнөөдөр Дорнодоос 50 тонн давс татна. Ерөнхийдөө 200 орчим тонн давс татаж, халтиргаа гулгаа үүссэн хэсэгт цацаж байна. Автозамын өвлийн арчлалтын хөрөнгө шийдэгдээгүй учраас дотоод нөөц боломжоороо авто замын зорчих хэсгийг саадгүй байлгах үүднээс боломжтой бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Одоогоор 50 тонн давс, 20 тонн бодис захиалаад байгаа. Давс нэг тонн нь 500-600 мянга, бодис 800 мянган төгрөгийн үнэтэй, дээр нь бага талбайд цацагдаад дуусдаг болохоор хөрөнгө санхүүгийн бэрхшээл бий. Мөн -20 градусаас дээш хүйтэнд давс цацахаар хөлдчихөөд байна” гэлээ.