ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ХЯМД ҮНЭ БҮХИЙ 60 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

2022.12.30
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Хэнтий орон сууц” аж ахуйн тооцоот орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар “Шинэ Өндөрхаан” хороололд баригдсан 60 айлын хоёр блок орон сууцыг ашиглалтад оруулж, өнөөдөр нээлт хийлээ. Тус орон сууцны 1м/квадратын үнэ нь 1.8 сая бөгөөд зах зээлийн үнээс 48.6 хувиар хямд төсөр юм.

Аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат иргэдийг үнийн уян хатан, хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорьж иргэд, төрийн албан хаагчдын амьжиргааны эх үүсвэр дээр хийсэн судалгаанд суурилан ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Хэнтий орон сууц” аж ахуйн тооцоот орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг 2021 онд байгуулсан билээ. Уг газрын захиалгаар Хэрлэн сумын 3-р багт “Шинэ Өндөрхаан” орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтийг хийх ажлын хүрээнд 2021 оны зургадугаар сараас эхлэн орон нутгийн төсвийн санхүүжилтээр 170 айлын 5 блок орон сууц бүтээн байгуулж буй билээ.