Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ 9 АЙМГИЙН 53 ӨРХ, 40462 ТОЛГОЙ МАЛ ОТРООР ӨВӨЛЖИЖ БАЙНА
2022.12.30
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Удирдах албан тушаалтны өргөтгөсөн хурлаар Хөдөө аж ахуйн газраас цаг үеийн мэдээлэл өглөө. Уг мэдээллээр 2022-2023 онд 18 сумын 89 багийн 12.0 малчин, мал бүхий өрхөд 5.2 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 9.6 сая толгой мал өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 97.5 мянган тонн өвс, 145 тонн тэжээл, аюулгүйн нөөцөд 7.5 тонн өвс, 60 тонн ногоон тэжээл, сумдын аюулгүйн нөө
Удирдах албан тушаалтны өргөтгөсөн хурлаар Хөдөө аж ахуйн газраас цаг үеийн мэдээлэл өглөө. Уг мэдээллээр 2022-2023 онд 18 сумын 89 багийн 12.0 малчин, мал бүхий өрхөд 5.2 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 9.6 сая толгой мал өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 97.5 мянган тонн өвс, 145 тонн тэжээл, аюулгүйн нөөцөд 7.5 тонн өвс, 60 тонн ногоон тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 1148.2 тонн өвс, 462.5 тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна.
Өвс, тэжээлийн үнэ ханшийн хувьд,
- Өвс /нэг боодол/ – 10000 төгрөг
- Ногоон тэжээл /нэг боодол/ – 15000 төгрөг
- Хивэг /нэг шуудай/ - 19000-22000 төгрөгийн үнэтэй байна.
Харин аймгийн хэмжээнд Галшар, Дархан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Хэрлэн, Баян-Овоо, Бор-Өндөр, Цэнхэрмандал, Дэлгэрхаан зэрэг суманд Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь, Төв, Завхан, Булган, Ховд, Баянхонгор зэрэг есөн аймгийн 30 сумын 53 өрх, 6840 толгой бод, 33622 толгой бог нийт 40462 толгой мал отроор өвөлжиж байна.