Аймгийн Засаг дарга Ц.ЧОГСОМЖАВ: ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЖ, ОНЫ ШИЛДГЭЭР ТОДОРСОН ХАМТ ОЛОН, АЛБАН ХААГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ

2022.12.27
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
2022 оны шилдэг ажилтан, шилдэг байгууллага шалгаруулах, төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Хан Хэнтий чуулгад боллоо. Уг арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “Хаадын голомтыг сахин суугаа Хан Хэнтийчүүд ээ Хамаг дэлхийд тархан сууршисан нутгийн зон олон ахан дүүс ээ !
2022 оны шилдэг ажилтан, шилдэг байгууллага шалгаруулах, төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Хан Хэнтий чуулгад боллоо. Уг арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “Хаадын голомтыг сахин суугаа Хан Хэнтийчүүд ээ
Хамаг дэлхийд тархан сууршисан нутгийн зон олон ахан дүүс ээ !
Юуны өмнө та бүхэндээ айлчлан ирж буй шинэ он, шинэ жилийн халуун мэндийг өргөн дэвшүүлж аз жаргал ерөөн мэндчилье. Улиран одож буй 2022 он амжилт ололт, алдаа оноотойгоо түүхийн хуудсанд дурсамж болон үлдэж та бид дахин нэг шинэ онтой золгож байна. Хэдийгээр 2022 онд цар тахлын нөлөөлөл болон бүс нутгийн тогтворгүй байдлаас шалтгаалсан эдийн засаг, инфляцын хүнд сорилтуудтай Дэлхий нийтийн нэгэн адил Монголчууд маань нүүр тулсан хэдий ч бид аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, өмнөө тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар, УИХ-ын гишүүд, иргэдтэйгээ нягт хамтран ажиллаж томоохон бүтээн байгуулалтуудаа хүлээн авч, мөн эхлүүлж чадлаа.
Тухайлбал Бор-Өндөр Даланжаргалан чиглэлд болон Чингис хот-Бэрх чиглэлийн хатуу хучилттай авто замуудаа ашиглалтад оруулж, Батноров сум хүртэл үргэлжлүүлж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хэрлэн сум Чингис хотын дулааны станцын ажлыг эхлүүллээ. Хэрлэн сумын 1, 2-р багийн гэр хорооллын инжинерийн шугам сүлжээний ажлыг эхлүүлж, чингис хотын авто замаа шинэчлэн сайжруулах ажлаа үргэлжлүүлэн баруун 4 замаас Хэрлэн голын гүүр хүртэлх замаа засаж сайжрууллаа.
Түүнчлэн бүх сумдаа инжинерийн шугам, сүлжээтэй болгож, өндөр хурдны 4G сүлжээг нэвтрүүллээ. Ингэснээр орон нутагт орон сууц барих нөхцөл бололцоо бүрдэж зарим сумдад хэдийнээ орон сууцнууд баригдаж эхлээд байна. Бидний өмнөө тавьсан томоохон зорилтуудын нэг болох иргэдээ хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах ажлын хүрээнд Чингис хотод Шинэ Өндөрхаан хороололд 60 айлын орон сууцны барилгыг орон нугийн Алсын Солонго компаниар гүйцэтгүүлэн шинэ оны босгон дээр хүлээн авлаа.
Хүүхэд хөгжил хамгааллын жилийн хүрээнд Боловсролын салбарт онцгойлон анхаарч 6 сургууль, 8 цэцэрлэг, 5 дотуур байр шинээр барьж, 1 цэцэрлэг, 4 сургууль, 2 дотуур байранд их засвар хийлээ.
100 жилийн түүхтэй Хэрлэн 1-р сургуулийнхаа хичээлийн байрыг шинэчилж 1500 хүүхдийн багтаамжтай орон нутаг дах хамгийн том сургуулийн барилгаа ашиглалтад хүлээн авлаа. Орон нутагт анх удаа Бэрх тосгонд ОУ-ын хөтөлбөртэй сургуулийг шинээр байгуулж энэ хичээлийн жилээс үйл ажиллагааг нь эхлэн УБ, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас 200 гаруй хүүхдүүд элсэн суралцаж байна. Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 96 хувь, ЕБС-д хамрагдалт 99 хувьтай болж, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжрууллаа.
Биеийн тамир спортын салбарт ч томоохон хөрөнгө оруулалтууд орж Дадал суманд шинээр Спортын ордон баригдаж ашиглалтад орлоо, мөн Хэнтийчүүд бид анх удаа Үндэсний спортны 7 дугаар их наадмаас хамгийн олон медаль хүртэж, Монголын бүх ард түмний XV-р их наадмаас хамгийн олон медаль хүртэж, багийн дүнгээр 1-р байранд шалгарлаа. Мөн Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадамд Хан Хэнтийчүүд бид өнгөтэй сайхан наадаж Монгол улсын начин, Монгол улсын Харцагаа өлгийдөн авлаа, түүнчлэн Монгол улсын начин О.Цэцэнцэнгэл маань жүдо бөхийн их дуулгуудаас +100кг-ын жинд дарааллсан алтан медалиудыг эх орондоо авчирсан билээ.
Урлаг соёлын салбарт ч мөн олон амжилтуудыг гаргалаа. Хан Хэнтий чуулгын баригын ажлыг гацаанаас гаргаж 100 жилийн ойн босгон дээрээ ашиглалтад хүлээн авахаар одоо ч барилгын ажил нь үргэлжилж байна. Мөн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид маань улсын хэмжээнд тэргүүлсэн бахдам сайхан амжилтыг үзүүллээ. Хэнтий нутгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнууд маань аймгийнхаа түүхт ойдоо бэлэг барьж Хан Хэнтийн дуулал нэгдсэн тоглолтыг Улаанбаатар хотод 2 өдөр амжилттай зохион байгуулж тоглолтын орлогоо түүхэн ойдоо хандивласан билээ.
Айчлан ирж буй 2023 онд Хан Хэнтий нутгийн маань түүхт 100 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн ойгоо угтан бүтээн байгуулалтын болон бүтээлч олон ажлуудыг төлөвлөн шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж буйгаа энд цохон тэмдэглэе. Мөн энэхүү чухал өдөр 2022 оны шилдэг байгууллага, шилдэг ажилтнуудаа тодруулж, төрийн дээд одон медаль гардуулахад бэлэн болоод байна. Оны шилдгүүддээ болон төрийн дээд одон медалиар энгэрээ мялааж буй нийт албан хаагч, ахмад настнууддаа баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
Айлчлан ирж буй 2023 онд хүн бүрийн өмнөө тавьсан зорилго хэрэгжиж, шивнэсэн хүсэл нь биелэн
Айл бүрийн хойморт аз жаргал цалгиж,
Алаг үрс маань инээдээр халгиж,
Амжилт бүтээлээр дэлгэрч,
Эрүүл энх, элэг бүтэн, элбэг хангалуун байх болтугай.
Та бүхэндээ ШИНЭ ОН, ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ” хэмээн мэндчилэв.
6 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад