АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ, СОЁЛЫН ДЭД САЙД М.БАТБАЯР НАР ХАН ХЭНТИЙ ЧУУЛГЫН БАРИЛГЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2022.12.27
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Соёлын дэд сайд М.Батбаяр болон аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар өнөөдөр (2022.12.26) Хан Хэнтий чуулгын барилгын ажлын явцтай танилцлаа.
Тус барилга нь 54 метр өргөн, 83 метр урт, тайзны өргөн 24м, урт нь 18 метр бөгөөд 600 хүний суудал бүхий хүчин чадалтай театрын барилга юм. Одоогийн байдлаар барилгын ажлын талбайд 38 ажилтан дотор засал, эргэдэг тайзны суурийн ажил хийж байгаа бөгөөд цахилгаан монтаж, агаар сэлгэлтийн хоолойн угсралт, бельэтаж, зрителийн шалны бетон цутгалт, самтайз галерейн шалны ажил тус тус 100 хувь хийгдэж дууссан. Ирэх 2023 оны долдугаар сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.