УЛААНБААТАР ХОТООС ШИЛЖИН СУУРЬШИХ ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛ БОЛОВСРУУЛНА

2022.12.26
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар
"Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна.
"Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна. Уг ажлын хэсэгт Соёлын дэд сайд М.Батбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, сургагч багш Б.Төмөр-Очир нар багтаж буй бөгөөд өнөөдөр (2022.12.26) Хэнтий аймгийн иргэд, ААНБ-ын дарга, агентлаг хэлтсийн дарга, сумдын Хурлын дарга, төлөөлөгч нартай уулзалт хийлээ.
Энэ үеэр ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг “Алсын хараа- 2050” Шинэ сэргэлтийн бодлогын танилцуулга, Соёлын дэд сайд М.Батбаяр “Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө”, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго “Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж, байгууллагыг дэмжих арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар тус тус танилцууллаа.